ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

СУРАГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2026-09-28

Ховд аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сум дундын прокурорын газар, Сум дундын шүүх, Сум дундын цагдаагийн хэлтэс хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, мэдээлэл зохион байгууллаа.
 
🎯 Сургалтын зорилго:
Өсвөр үеийн хүүхэд, сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт, эрх зүйн мэдлэг олгох, өөрийн эрх, үүргээ мэддэг, аливаа эрсдэлтэй нөхцөл байдлыг зөв таньж, өөрийгөө болон бусдыг хамгаалах зөв дадал, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэв.
📌 Сургалтын үеэр дараах чиглэлээр мэдээлэл хүргэлээ. Үүнд:
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомж.
  • Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх.
  • Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах.
  • Үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх.
  • Цахим орчинд зөв, аюулгүй хэрэглээтэй байх.
  • Цахим гэмт хэрэг, цахим залилан болон бусдын хууль бус үйлдэлд татагдан оролцохоос сэргийлэх.
  • Танихгүй хүнтэй харилцах болон эрсдэлтэй нөхцөл байдалд өөрийгөө хамгаалах.
  • Архи, согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх.
  • Гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдээлэх, тусламж хүсэх боломжийн талаар тус тус мэдээлэл өглөө.
👮‍♂️⚖️ Хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл сурагчдын сонирхсон асуултад хариулж, бодит нөхцөл байдалд хэрхэн зөв шийдвэр гаргах, эрсдэлээс өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.
 
📝 Мөн сургалтын үр дүн, сурагчдын эрх зүйн мэдлэг, тулгамдаж буй асуудал, цаашид зохион байгуулах сургалт, нөлөөллийн ажлын агуулгыг тодорхойлох зорилгоор сурагчдаас санал асуулга авч, тэдний санал хүсэлтийг сонслоо.
 
🤝 Хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн хууль сахиулах байгууллагын бус төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, багш, эцэг эх, асран хамгаалагч, нийт иргэдийн хамтын оролцоо, хариуцлага юм.
 
🌱 Хүүхэд бүр аюулгүй орчинд сурч, хөгжих эрхтэй.
Иймд хүүхэд, өсвөр үеийнхэнд хууль эрх зүйн зөв мэдлэг, зөв хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг цаашид тогтмол үргэлжлүүлэн ажиллах болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11261
8707 / 77%
1152 / 10%
399 / 4%
1003 / 9%