ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ХОРООДЫН ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-09-30

📝 Булган сумын ИТХ-ын даргын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр сумын өвөлжилтийн бэлтгэл ажил болон орон нутагт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээнүүдийн явцтай газар дээр нь танилцаж, хяналт шалгалт хийлээ. Үүнд:
✅ Өвөлжилтийн бэлтгэл ажил: Засаг даргын орлогч Э.Энхсайхан хороодын гишүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээллийг өглөө.
✅ Гэрэлтүүлгийн болон дэд бүтцийн төслүүд: Далт, Бүрэнхайрхан, Баянсудал багуудад тавигдаж байгаа гэрэлтүүлгийн ажлын явцтай танилцлаа. (төсөвт өртөг 131.6 сая төгрөг)
✅ Мөн Далт багийн Буурлын хар, Үертийн чиглэлийн усны эхний хаалт хийж байгаа үйл ажиллагаатай танилцав. (төсөвт өртөг 31.4 сая төгрөг)
✅ Баянсудал багт баригдсан сурагчдын дотуур байрны барилгын үйл ажиллагаатай танилцаж мэдээлэл солилцож ажиллав. (Төсөвт өртөг иргэдийн хандив 680 сая төгрөг)
✅ Нийтийн халуун усны төсөл: Төслийн ажил удаашралтай байгаа тул гарч буй зөрчлийг арилгаж хугацаандаа ажлаа хийх талаар чиглэл өглөө. (төсөвт өртөг 266.7 сая төгрөг).
💯 Хяналт шалгалтын үеэр илэрсэн зарим зөрчлийг арилгах, дүгнэлт гаргаж холбогдох албан тушаалтнуудад хүргүүлэн ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11261
8707 / 77%
1152 / 10%
399 / 4%
1003 / 9%