ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

05 сарын мэдээ

2017-10-11

1 дүгээр 12 жилийн сургуулийн 53 дахь удаагийн төгсөлт, Минжит Булган цогцолбор сургуулийн 13 дахь удаагийн төгсөлтийн Эрдмийн баяр амжилттай зохион байгуулагдаж 2016-2017 оны хичээлийн жилд 100 гаруй төгсөгчид төгсөлтын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Булган голын ус ихтсэнтэй холбогдуулан сумын Онцгой комисс шуурхай хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Алагтолгой, Байтаг багийн усанд боогдсон хүн, мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулж 57 хүн, 4000 гаруй малыг уснаас гаргаж ажиллаа. Энэ ажилд сумын Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, багийн иргэд хамтран ажиллалаа.

Алагтолгой багийн Яам, Баянгол багийн Тошилт, Байтаг багийн Шуудайд иргэдийн зорчих гүүр тавих ажлыг эхлүүлээд байна ингэснээр иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөл боломж бүрдэнэ.

            Эмэгтэйчүүдийн Хөгжил сэдэвт эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2017 оны 05 сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн О.Батнасан, урилгаар оролцогчид, мөн  сумын нийт эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 300 гаруй эмэгтэйчүүд чуулж үзэл бодлоо илэрхийлсэн арга хэмжээ болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр эмэгтэйчүүдийн манлайлал илтгэлийн уралдаан зохион байгуулагдаж нийт 11 илтгэл ирсэнээс 1 дүгээр байранд 1 дүгээр сургуулийн багш М.Отгонбаяр, 2 дугаар байрыг 1 дүгээр сургуулийн багш Б.Бадамхорлоо, 3 дугаар байрыг МБЦС-ийн багш Н.Бямбасүрэн нарын илтгэл шалгарлаа.

            Булган голын сав газрын захиргаанаас Булган голын сав дагуух хогыг цэвэрлүүлэх ажлыг 1 дүгээр сургуультай хамтран зохион байгуулж 2 машин хогыг хогын цэгт хүргэн ажиллалаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Бүрэнхайрхан, Дашванжил, Цацын овоо, Гэгээний овоонуудыг тахиж үндэсний бөхийн барилдаан, хурдан морны уралдааныг амжилттай зохион байгуулан ажиллалаа.  

             Сумын шинэ сууришлын бүс болох Онгоцны буудлын дээд талд 23, Баянгол багийн төвд 6 айлд 3.48 га газрын гэр бүлийн хэрэгцээнд олгосон.

            Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт албан байгууллагуудын  ажилчдыг хамруулан ажиллаж байна ингэснээр аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх давуу талтай. Энэ үйл ажиллагаанд албан байгууллагууд ээлж дараатайгаар хамрагдаж байна. Нэгдсэн эмнэлгийн 80 жилийн ойд зориулсан гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж “Минжит Булган” цогцолбор сургуулийн эрэгтэй баг тамирчид 1 дүгээр байранд, эмэгтэй төрөлд 1 дүгээр сургуулийн баг тамирчид амжилттай оролцлоо. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%