ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

6 сард хийсэн ажлын мэдээ

2017-07-20

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН

06 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭ

 

2017.06.22                                                                                                                                    Бүрэнхайрхан

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдын хурлын гуравдугаар хуралдаан 2017 оны 06 сарын 15-ны өдөр зохион байгуулагдав. Хурал 74.1 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдаж 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Минжит Булган хот тохижилт ОНӨААТҮГ-т санд үйлчилгээний үнэ тогтоот журам батлах тухай асуудлыг хэлэлцэн батлав.

 “Хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг зохион байгуулав.  “Хүүхдийн баяр-2017” наадмыг амжилттай зохион байгуулж 4 насны ангилалд үндэсний бөхийн барилдаан, ундаг дугуйн уралдаан, гар бөмбөгийн тэмцээн, урлагийн үзүүлбэрүүд зохион байгууллаа. Хүүхдийн баярыг ямар нэгэн хэрэг зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэв. 

            Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Пүрэвдорж нар ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж цаг үеийн ажил асуудлын талаар  мэдээлэл өглөө.

            2017 оны эхний хагас жилийн мал тооллогоор

            Баянгол баг: Тэмээ - 198, Адуу – 1708, Үхэр – 3950, Хонь – 3155, ямаа-42752

            Баянсудал баг: Тэмээ – 509, Адуу-958, Үхэр-2422, Хонь-9842, Ямаа- 21933

            Байтаг баг: Тэмээ-928, Адуу-3240,Үүхэр-5165, Хонь-24168, Ямаа-36813

            Алагтолгой баг: Тэмээ-424, Адуу-2278, Үхэр-7446, Хонь-8213, Ямаа-26319

            Далт баг: Тэмээ – 55, Адуу-1080, Үхэр-4832, Хонь-4183, Ямаа-17828

            Бүрэнхайрхан баг: Тэмээ-58, Адуу-962, Үхэр-3558, Хонь-4548, Ямаа-15677 толгой мал тус тус тоологдож мал тооллого цаг хугацаандаа амжилттай зохион байгуулагдлаа.  

Хагас жиилйн байдлаар шинээр 12 ажлын байр бий болж иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн байна. Суманд 2 дугаар цэцэрлэгийн барилга, Нэгдсэн эмнэлгийн барилгын ажил хэвийн явагдаж байна. Сумын Нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Чех улсаас ачааны нисэх онгоцоор Говь-Алтай аймгийн Их говийн дархан цаазат газрын “Б” бүс болох Тахийн талд 4 Тахь нутагшууллаа.

 Мерси Кор олон улсын байгууллагын Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2 төслийн  хүрээнд Булган суман дахь Улсын нөөцийн салбарын өвс, тэжээлийн фондыг засварлах, Алагтолгой багийн гүний худийг засварлах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Сумын өнгө үзэмжийг сайжруулах, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх зорилгоор сумын төв гудамж дагуу 20 ширхэг хогын савыг хийж байршуулав. Хогын савыг ашиглагдахгүй болсон хийн баллон ашиглан хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай зохион байгуулагдаж Баянгол баг нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогчийн тоо 857 санал өгсөн сонгогч 495 буюу 57.75%-тай, Баянсудал баг нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогчийн тоо 1179 санал өгсөн сонгогч 682 буюу 57.8%-тай, Байтаг баг нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогчийн тоо 828 санал өгсөн сонгогч 495 буюу 59.7%-тай, Алагтолгой баг нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогчийн тоо 822 санал өгсөн сонгогчийн тоо 822 санал өгсөн сонгогч 457 буюу 55.6%-тай, Далт баг нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогчийн тоо 949 санал өгсөн сонгогч 614 буюу 64.69%-тай, Бүрэнхайрхан баг нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогчийн тоо 1065 санал өгсөн сонгогч 604 буюу 56.7%-ийн ирцтэйгээр  сонгуулийн үйл ажиллагаа өндөрллөө. Сонгуулийн үеэр хэрэг зөрчил гарсангүй.

 

 

 

...оОо...

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%