ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

8 сарын мэдээ

2017-09-28

ÕÎÂÄ ÀÉÌÃÈÉÍ ÁÓËÃÀÍ ÑÓÌÛÍ

08 ÄУГААÐ ÑÀÐÄ ÕÈÉÑÝÍ ÀÆËÛÍ ÌÝÄÝÝ

2017.08.25                                                                                                 Á¿ðýíõàéðõàí

Засаг даргын Тамгын газар, Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргаатай хамтран Ваторсков төслийн үр дүн, гүйцэтгэлийн талаар төслийн судлаач багш нар, төслийн удирдагч нарт болон иргэдэд үр дүн гүйцэтгэлийн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд албан байгууллагын дарга эрхлэгч нар, төрийн албан хаагчид 30 гаруй хүн хамрагдлаа.

Сумын Нэгдсэн эмнэлгээс Булган голын сав дагуух хог цэвэрлэх аян зохион байгуулж 2 машин хогыг түүж хогны цэгт хүргэлээ. Уг арга хэмжээнд Засаг даргын Тамгын газар, Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргаа гэсэн албан байгууллага, иргэд нэгдэж хог цэвэрлэлээ. Сумын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж зөвлөгөөнөөр баяр наадам зохион байгуулах комисс, цаг үеийн ажил асуудлын талаар мэдээлэл солилцож ажиллалаа.

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх сумын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл хангах талаар үүрэг даалгавар өгч шинээр баригдаж байгаа Цэцэрлэгийн барилга, Нэгдсэн эмнэлэгийн барилга, Цогцолбор сургуулийн засварын ажилтай танилцаж ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгч ажилласан.

Сумын өнгө үзэмжийг сайжруулах, цэвэр орчин бүрдүүлэх зорилгоор сумын төвд нэмж 10 ширхэг хогын савыг байршууллаа. Хогын савыг ашиглахгүй болсон хийн баллоноор өөрсдийн нөөц боломжоо ашиглан хийж гүйцэтгэлээ.

Хадлан тэжээлийн ургац хураалтын бэлтгэл ажил 20 мянган тн хадлан бэлтгэгдэж 80 хувьтай гүйцэтгэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%