ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

9 сард хийсэн ажлын мэдээ

2017-10-11

ÕÎÂÄ ÀÉÌÃÈÉÍ ÁÓËÃÀÍ ÑÓÌÛÍ

09 ÄУГААÐ ÑÀÐÄ ÕÈÉÑÝÍ ÀÆËÛÍ ÌÝÄÝÝ

2017.09.25                                                                                                   Á¿ðýíõàéðõàí

Залуучууд ба сумын хөгжил сэдэвт уулзалт өдөрлөг зохион байгууллагдлаа. Өдөрлөгийн үйл ажиилагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх залуучуудын хөгжлийн төвийн сургагч багш нар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Бурмаа, Нэгдсэн эмнэлгийн мэс заслийн их эмч А.Шинэжил нар залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, залуучуудын эрүүл мэнд өнөөгийн байдал, сумын залуучуудын бодит оролцоо ба нийгмийн идэвхи гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Өдөрлөгт 60 гаруй залуу хамрагдаж залуучуудын хөдөлмөр эрхлэлт сумын залуучуудын бодит оролцоо ба нийгмийн идэвхи, залуучуудын чөлөөт цаг өнгөрүүлэх газар түүнийг бий болгох хөгжүүлэх нь сэдвийн дагуу салбар хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөмж гаргасан ба сумын ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөл 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.

 2017 оны 09 сарын 15-18-ны өдрүүдэд сумын Нэгдсэн эмнэлэгийн 80 жилийн ой, Торгон нутаг клубын 10 жилийн ой, Бүрэнхайрхан уулын тахилга наадам амжилттай зохион байгуулагдаж. Баяр наадмын үеэр сумын төвийн машины хөдөлгөөнийг нэг чигийн урсгалд оруулан ажиллалаа. Баяр наадмын 3 хоногт мотоциклын хөдөлгөөнийг сумын төвийн орчим, морины бариа гараа орчимд түр хориглож ажилласнаар ямар нэгэн хэрэг зөрчилгүй баяр наадам зохион байгуулагдлаа. Мөн 6 насны морны уралдаан зохион байгуулагдаж нийт 158 хүүхэд хурдан морь унаж уралдлаа.

1 дүгээр 12 жилийн сургууль дээр Цахим номын сан нээлтээ хийсэн ингэснээр хүүхдүүд өөрсийн сонирхосон номоо цахимаар унших бүрэн боломж бүрдэж байна. Цахим номын сангийн нээлтэнд УИХ-ын гишүүн О.Батнасан, Боловсрол соёл урлагын газрын дарга М.Пүрэвхүү, “Торгон нутаг клубын гишүүд оролцлоо. Цахим номын сангаар нэг дор 25 хүүхэд үйлчлүүлэх бүрэн боломжтой.

Булган сумын уугуул иргэн бизнэсмен Б.Мөнхтөр нь Минжит Булган цогцолбор сургуулийн нэг ангийг 20 сая төгрөгөөр бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө. Ингэснээр хүүхэд багачуудын сурах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэх давуу талтай.

Сумын төвийн бүх нийтийн хогны цэвэрлэгээ зохион байгуулж сумын төвийн орчмын хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ. Хог цэвэрлэхэд 4 машин хогыг хогын цэгт хүргэж ажилласан.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%