ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

12 сарын мэдээ

2018-01-02

ÕÎÂÄ ÀÉÌÃÈÉÍ ÁÓËÃÀÍ ÑÓÌÛÍ

12 ÄУГААÐ ÑÀÐÄ ÕÈÉÑÝÍ ÀÆËÛÍ ÌÝÄÝÝ

2017.12.25                                                                                                 Бүрэнхайрхан

Сумын иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын “Төлөөлөгчдийн өдөрлөг”-ийг 2017 оны 12 сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Өдөрлөгөөр албан байгууллагууд, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын  2017 онд хийсэн ажлын тайланг сонсож зөвлөмж өгч ажиллав. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан, V дугаар хуралдаан зохион байгуулагдаж хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 онд хийсэн ажлын тайланг хангалттай гэж, сумын Засаг даргын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлаас 2017 онд хийгдсэн ажлын тайланг 74 хувь, 2017 онд хийсэн ажлын тайланг сонсож  хангалттай  гэж, 2018 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 2018 оны төсвийг  хэлэлцэж баталлаа.

“Нэгдүгээр хүүхэд аян”-д сумын 1 дүгээр сургууль, Минжит Булган цогцолбор сургууль нэгдэж аяны хүрээнд хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, цахим орчин, ДОХ-ын эсрэг өдрийг тохиолдуулан ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүдийн дунд сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 350 гаруй сурагч, багш ажилчид, эцэг эхчүүд хамрагдлаа.

Жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулж малын тоог багийн дүнгээр авч үзвэл

Баянгол баг: Тэмээ 178, Адуу 1759, Үхэр 4674, Хонь 6434, Ямаа 35616

Баянсудал баг: Тэмээ 481, Адуу 1310, Үхэр 3563, Хонь 10978, Ямаа 29139

Байтаг баг: Тэмээ 905, Адуу 3292, Үхэр 6477, Хонь 19572, Ямаа 36879

Алагтолгой баг: Тэмээ 443, Адуу 2552, Үхэр 7442, Хонь 9829, Ямаа 28989

Далт баг: Тэмээ 41, Адуу 935, Үхэр 4236, Хонь 4960, Ямаа 13985

Бүрэнхайрхан баг: Тэмээ 79, Адуу 894, Үхэр 3619, Хонь 5486, Ямаа 13756  мал тоологдсон бол сумын дүнгээр:

Сумын дүнгээр тэмээ 2127, Адуу 10742, Үхэр 30011, Хонь 57259, Ямаа 158364, нийт 258503 толгой мал тоологдсон байна.

Сумын Засаг даргын захирамжаар “10000 дахь иргэн” аяныг зохион байгуулж аяны хугацаанд 180 хоногоос дээш хугацаагаар ажиллаж амьдарч буй иргэдийг суманд шилжүүлж ирэх ажлуудыг зохион байгуулж Баянсудал багт амьдарч буй Үенч сумын харъяалалтай 24 өрхийн 140 гаруй иргэн, албан байгууллагуудад ажиллаж буй 15 иргэнийг сумын харъяалалд оруулж ажилласанаар 12 сарын 18-ны байдлаар 10.078  иргэнтэй болсон байна.

 

 

 

...оОо...

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%