ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

БУЛГАН СУМАНД 150 ХҮҮХДИЙН ОРТОЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-02-14

БУЛГАН СУМАНД 150 ХҮҮХДИЙН ОРТОЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Ховд аймгийн Булган сум нь 10126 гаруй хүн амтай томоохон сумуудын нэг. Үүнийг дагаад сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүд их байдаг бөгөөд цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ их байжээ. Ийнхүү “Булган 2” буюу 150 хүүхдийн шинэ цэцэрлэгйн нээлт 2 сарын 8-нд боллоо. Булган сумын анхны цэцэрлэг болох “Сарнай” цэцэрлэгийн хувьд 300 гаруй хүүхэдтэй бөгөөд ийнхүү нэмж 150 хүүхдийн ортой цэцэрлэгт байгуулагдсанаар тус сумын СӨБ-ын хамран сургалтанд чухал нөлөө үзүүлж байгаа юм.
Тус цэцэрлэгийн нээлтэнд УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон аймаг орон нутгийн бусад холбогдох хүмүүс оролцлоо. Цэцэрлэгийн зай талбай, орчны стандарт, багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан энэхүү цэцэрлэг нээлтээ хийсэнд эцэг эхчүүд болон олон нийт талархан хүлээн авч байлаа.
Шинэхэн тохижиж байгаа цэцэрлэг учраас зарим тоног төхөөрөмж, эд хэрэгсэл бүрэн хангагдаагүй байгаа бөгөөд УИХ-ын гишүүн О.Батнасангийн зүгээс “Багш хөгжлийн төв”-ийг бүрэн тохижуулж тоног төхөөрөмжөөр хангаж өгөхөө албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн нээлтийн үеэр НҮБ-ын хадагтай нарын сангаас илгээсэн хүүхдүүдийн гарын бэлгийн багцыг тус цэцэрлэгийн хүүхдүүдэд гардуулан өгч баяр хүргэлээ.
Алслагдсан сум орон нутагт сургуулийн өмнөх боловсролын эрэлт хэрэгцээг ийнхүү бүрэн хангаж байгаа нь төв суурин газрын төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой төдийгүй хүүхдийн сурч хөгжих боломж нөхцөлийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%