Баруун 3 сумын ЗДТГ-н ажилчдын дунд жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Шилжин явах” цомын төлөөх тэмцээн Алтай суманд явагдаж эрэгтэй, эмэгтэй гар бөмбөгийн тэмцээнд Булган сумын ЗДТГ-ын Г.Эрдэнэ-очир ахлагчтай эрэгтэй баг, А.Бурмаа ахлагчтай эмэгтэй баг түрүүлж, шатарын тэмцээний эрэгтэй Б.Амгаланбадрах 2 дугаар байр, эмэгтэй Г.Бямбацэцэг 2 байр, теннисний төрөлд Д.Мядагмаа 2 дугаар байр, Дэвжээ тэмцээнд Д.Сайнсор ахлагчтай баг 2 дугаар байр, багийн нийт дүнгээр Булган сумын Засаг даргын Тамгын газар түрүүлж Аваргын цомоо дахин хадгалж чадлаа.


