ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Мал угаах ванн

2018-05-29

Тус сумын иргэн "Интернэшнль Роүд" компаны захирал Батнасангийн Нямдаваа, ерөнхий инженер Сэмжидийн Ариунбат нар санаачлан Байтаг багийн "Гарьдын цэхээ", Баянгол багийн"Эмээл чулуу" -нд нийт 25 сая төгрөгийн өртэгтэй 2 ширхэг Мал угаах ванн, 600 мал багтах угсардаг хашаатай нь барьж, ашиглалтанд оруулан ЗДТГ-т хүлээлгэн өглөө.Сүүлийн 20 гаруй жил малчид нэгдсэн мал угаалгын ваннгүйгээс малаа угааж чадахгүй нэн хүндрэлтэй асуудал байсан юм.Сумаас 2018 оныг МАА-н салбарыг дэмжих жил болгосон бөгөөд энэ ажлын хүрээнд малаа эрүүлжүүлэхэд тус нэмэр болсон сайхан ажил санаачлан, туслаж дэмжсэн "Интернэшнль Роүд"компаны хамт олонд ажлын амжилт, эрүүл энхийг нийт Булганчуудынхаа нэрийн өмнөөс хүсэн ерөөе.Бусдын төлөө хийсэн буян, түм бум болон үрждэг ерөөлтэй "Талархлаа таньд".

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%