ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Минжит Булган цогцолбор сургуулийн 45 жилийн ойг угтаж хийж буй бүтээн байгуулалтууд

2018-08-23

         Минжит Булган цогцолбор сургуулийн 45 жилийн  ойн ажлын хүрээнд Өвсний үндэс төслөөр дотуур байрны иж бүрэн засварын ажил 90 хувьтай явагдаж байна.  Мөн төгсөгчид анги, гадна талбайн зам, засварын ажил хийгдэж дууслаа. 

                                                                              СПОРТ ТАЛБАЙ

          Төрж өссөн Булган сумынхаа хүүхэд багачуудад зориулан Минжит Булган цогцолбор сургуулийн 45 жилийн ойг тохиолдуулан Минжит Булган спорт зөвлөлийн залуус "Олон төрлийн спорт тоглоомын талбай" байгуулахаар ажиллаж байна. 30м х 18м хэмжээтэй талбайтай, бетон цутгамал шал, зориулалтын резин будаг өнгөлгөөтэй, эргэн тойрон 4м өндөр торон хашаа, гэрэлтүүлэг, үзэгчийн сандалтай сагсан бөмбөг воллейбол, мини хөл бөмбөг тоглох боломжтой талбайн бүтээн байгуулалтыг 9 сард болох сургуулийн ойн өмнө бүтээн байгуулж дуусгахаар ажиллаж байна.

       10126 хүн амьдарч байгаа Монгол улсын томоохон суманд маань хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн дуртай зүйл бол спорт боловч спорт тоглоомын заал талбай хязгаарлагдмал байгааг бодолцон, бид дүү нартаа бид ийм бэлэг барихаар сэтгэл шулуудсан юм. Спорт хүнд аз жаргал, баяр баясгалан, эрүүл бие, эрхэм суртахуун, сайн хүмүүжил, сайхан амьдрал бүгдийг зэрэг өгдөг. Булган сумын хүүхэд багачууд маань спортоор өөрсдийгөө хөгжүүлж, спортоор нөхөрлөж, спортоор хүмүүжин, спортоор өсөн хөгжиж байг.

Нийт 50 орчим сая төгрөгийн төсөвтэй энэхүү талбайн дийлэнх санхүүжилтийг бид өөрсдөө гарган, ажлаа эхлүүлсэн хэдий ч таны тус дэм багадахгүй. Спортыг дэмждэг, Булган сумынхаа хүүхэд багачуудын төлөөх үйлсэд хувь нэмэр оруулах хүсэлтэй анд нөхөд, ахан дүүсийн аливаа дэмжлэгийг баярлан, бахдан хүлээж авах болно. Хувь нэмрээ оруулсан хүн бүхнийг нийтэд мэдээлэн, нутагт дуурсгах болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%