ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Минжит Булган цогцолбор сургуулийн 45 жилийн ой

2018-09-19

Минжит Булган цогцолбор сургуулийн 45 жилийн ой 2018 оны 09 дүгээр сарын 14-16 хоохронд амжилттай зохионбайгуулагдав. Ховд, Булган сум (2018.09.14-16) – “Баруун бүсийн тэргүүний сум” болсон Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн 45-н жилийн ойд зориулсан баяр наадам сайхан болж өнгөрлөө. 6 насны морьдын болон жороо морины уралдаан боллоо. Булганаас шүдлэн насанд Б.Мөнхтөрийн Хул морь түрүүлж, С.Батжавын хонгор шүдлэн аман хүзүүдэж, Д.Батмөнхийн хар шүдлэн гуравт хурдалсан бол азаргад Б.Буянбадрахын хүрэн азарга гуравт, соёолонд Б.Мөнхтөрийн цавьдар соёолон гуравт, мөн Б.Мөнхтөрийн хүрэн соёолон дөрөвт, их насанд Т.Алтанхуягийн бор морь аман хүзүүдэж, Б.Амгаланбадрахын хээр морь гурваар орж ирсэн бол айргийн тавд Б.Нацагдоржийн хүрэн халзан (их нас), Д.Соёлмандаагийн бор соёолон, Е.Бадамдоржийн хээр хязаалан, Б.Төмөрбаатарын буурал шүдлэн тус тус хурдаллаа. 
Улсын харцага О.Хангай, аймгийн арслан Д.Бадамгарав, Б.Баянмөнх, Ц.Адьяа, Хишигбат, аймгийн харцага Б.Анхжаргал нарын улс,аймаг, сумын цолтой хүчит 64 бөх барилдсан ба улсын харцага О.Хангай түрүүлж, аймгийн арслан Д.Бадамгарав үзүүрлэв. 
Мөн Монгол улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаярын нэрэмжит сурын харваан болж өнгөрлөө. Төрийнхөө их баяр наадамд гурвантаа түрүүлж байж хүртдэг энэхүү эрхэм цолын эзэн, нутгийн мэргэнээ алдаршуулан, цолыг нь хувийн зүгээс мялаав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%