ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Сумын ИТХ-ын 8 дугаар хуралдаан

2018-12-27

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 8 дугаар хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 18-нд амжилттай хуралдлаа. ИТХ-ын хороод 12 дугаар сарын 14-нд, өдөрлөгийн үйл ажиллагаа 12 дугаар сарын 17-нд болж 8 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хянан зөвлөгөө өгч, төсөв байгууллагуудын тайлан мэдээллийг хэлэлцэн санал шүүмжлэл өгч ажиллав. 
Уг хуралдаанаар сумын ИТХ-ын 2018 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл, Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс тухайн жилийн биелэлт, 2018 оны эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, цаашдын зорилтын тухай илтгэл, Сумын 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны оны төсвийн тухай илтгэл, Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай илтгэл, Минжит Булган хот тохижилт ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоо, төсөв батлах тухай илтгэл зэргийг хэлэлцэн батлав. Хуралдаанд оролцвол зохих 31 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч оролцож 83.6 хувийн ирцтэй хуралдав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%