ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан тойрогтоо ажиллав.

2019-06-25

Улсын Их Хурлын гишүүн Отгоогийн Батнасан тойрогтоо ажиллаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах  нэмэлт өөрчлөлтийн санал асуулга авах, мөн хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцаад  буцлаа. Жишээ нь: Мянгад сумын цэцэрлэг, Дуут сумын соёлын төв, Булган сум спорт цогцолборын заалны барилга босчихсон, одоо гадна тохижилтын ажил хийгдэж байна, хөл бөмбөгийн талбайн хиймэл зүлгээ суулгачихсан  8 дугаар сардаа багтаан ашиглалтанд оруулж  Жангар-2 наадмаар хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. 
Томилолтын хоёр дахь ѳдѳр Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, ѳѳрчлѳлтийн тѳслийг танилцуулан иргэдийн санал сэтгэгдлийг сонсож ажиллалаа
Монгол улсын гавьяат багш Ж.Жадамбаа тэргүүтэй сум орон нутгийнхаа хѳгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн буурлуудынхаа үгийг сонсож тѳсѳлд тусгахуйц саналуудыг онцоллоо.
"Үндсэн хууль гэдэг бүх хуулийн эх. Үг ѳгүүлбэр бүхэн утга учиртай. Хамаагүй хѳндѳхѳѳс болгоомжлох хэрэгтэй. Нийгмийн шаардлагаар зайлшгүй ѳѳрчлѳх зүйлс байгааг үгүйсгэхгүй. Ард нийтээрээ бүрэн хэлэлцүүлэг хийх нь зүйтэй" гэв. 
Тѳслийн 39.1; 6.2; 39.4; 46.4; 30.2; 33.4; 51.1 зэрэг заалтууд дээр иргэ​д онцгойлон анхаарч ажиллахыг сануулж санал авч ажиллав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%