ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, УРЛАГ, СПОРТЫН НААДАМД БАГИЙН ДҮНГЭЭР ТҮРҮҮЛЭВ

2019-11-19

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран 11-р сарын 15, 16-ны өдрүүдэд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар хоорондын сургалт, уулзалт, урлаг, спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж байна.

Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, аймаг орон нутгаас зохион байгуулж буй ажлуудаа танилцуулж, харилцан сайн туршлагаа солилцох, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, нөхөрсөг, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус үйл ажиллагаа өнөөдөр аймгийн ХДТ-т Төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар эхэллээ.

Тус сургалтад аймаг, сумдын төрийн захиргааны байгууллагын 300 гаруй төрийн албан хаагчид оролцож байна.

Сургалтад оролцогчдод аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн аймгийн ИТХ-аас хийж хэрэгжүүлж буй ажил, ИТХ, ЗДТГ-ын хамтын ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн ССМНСГ-ын дарга Б.Оюуннасан Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн бодлого, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага, нийгмийн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Аймгийнхаа 17 сумын шилдэг нь болж чадлаа. Аваргын АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД боллоо. Урлагийн төрлөөр 1-р байр, гар бөмбөг 1-р байр, дардас /эрэгтэй-3-р байр, эмэгтэй-3-р байр/ эзэлж багийн нийлбэр дүнгээр Тэргүүн байр эзэллээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%