ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

БУЛГАН СУМЫН ИТХ-ЫН 10 ДУГААР ХУРАЛДААН

2020-01-07

              БУЛГАН СУМЫН ИТХ-ЫН 10 ДУГААР ХУРАЛДААН

Тус хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 18-нд иргэний танхимд болов. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.

1.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 онд хийсэн ажлын тайлан, цаашдын зорилтын  тухай илтгэл

   Илтгэгч нь: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Батхуяг

1.2.Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2019 оны биелэлт, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлсэн дүн, 2020 оны үндсэн чиглэл батлах тухай илтгэл

                            Илтгэгч нь: Сумын Засаг дарга Б.Амгаланбадрах

1.3. Сумын төсвийн 2018 оны  гүйцэтгэл,  2019 оны  урьдчилсан  гүйцэтгэл, 2020 оны төсвийн төслийн тухай илтгэл

                                         Илтгэгч нь: Санхүү албаны дарга Д.Энхболд

1.4.Сумын  газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай илтгэл

                         Илтгэгч нь: Газрын даамал Д.Сайнсор нар хэлэлцүүлэн 10 дугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдав.

Мөн Төлөөлөгчдийн өдөрлөгийн  2019 оны 12 дугаар сарын 17-нд тэмдэглэж 10 байгууллага, Засаг даргын Тамгын газрын 27 албан тушаалтны 2019 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж санал, зөвлөгөө өгч ажиллав.  

Монголын нутгийн удирдлагын холбооны шинэ байрны хандивт манай Төлөөлөгчид 310000 төгрөгийн хандив өргөсны ТАЛАРХАЛ-ыг гардуулж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%