ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонд 2020 онд орох эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ үү

2020-02-05

Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонд шинээр орох эхчүүд дараах бичиг баримтыг бүрдүүлж 2020.02.17-ны дотор Засаг даргын Тамгын газрын Нийгмийн ажилтанд хүлээлгэн өгнө үү. Үүнд: 
       1.Эцэг, эхийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
    2.Алдарт эхийн 1,2 дугаар зэргийн одонгоор шагнуулахаар хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /өөрийн гараар МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хаяглан бичих/
    3.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд Иргэний бүртгэлийн лавлагаа
      4.Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд Иргэний бүртгэлийн лавлагаа
     5.Алдарт эхийн 1 дүгээр зэргийн одон авах эхчүүд 2 дугаар зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар
         6.Хэрэв хүүхэд нь эндсэн бол төрсний болон, нас баралтын гэрчилгээ, лавлагаа
      7.Бусдаас 3 хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэргийг бүрдүүлнэ үү. Одонд орох эхчүүдийн отгон хүүхэд нь нэг нас хүрсэн байх шаардлагатай.
                      Жич: Дээрх бичиг баримтыг заавал нотариатаар баталгаажуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%