ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Ендэртийн гүүр засварлаж дууслаа

2020-02-18

Дашийн модон гүүр: -Сумын төвөөс 90 км, Ендэртийн рашааны дэргэд Булган гол дээр 1976 онд вангийн торгууд Гоогаа гэж алдаршсан Короо овогтой Дашийн санаачлага удирдлагын дор голын дунд орших том бул чулууг нүхлэн шон босгон бэхэлгээ хийж тухайн үеийн нэгдлийн гишүүд барьсан, үндсэн хэсгийн урт 26 метр,

далангийн хамт 65 метр гүүрийг одоо ч хүртэл ашигласаар ирсэн. Тухайн гүүрийг 44 жилийн дараа засварлан ажиллаж байгаа баг хамт олонд талархал илэрхийлье.
Жирийн малчин дархан хүн бурхан ухаантай гэдгийг харуулж чадсан К.Даш гуайн бүтээсэн энэ гүүрийг хол ойрын хүмүүст аялал жуулчлалын зорилгоор үзүүлэх нь зүйтэй. Сум орон нутгийн зүгээс 2017 онд Байтаг багийн Шуудай, Алагтолгой багийн Яам, Баянгол багийн Тошилтын аманд гурван гүүр барьсан нь иргэдээс ихээхэн талархал хүлээсэн ажил болсон.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%