ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

2020-02-27

Сумын онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар хязгаарлалтын хугацааг сунгаж төрийн албан хаагчдийг  бэлэн байдалд  ажиллахыг даалгав.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан суманд түр хугацаагаар ирсэн, өөр газар яваа ажилдаа очиж, ирж чадахгүй байгаа иргэн та онц шаардлагагүй бол  Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн олговор авах эрхтэй.  Үүнд:

66.1.Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно.

66.2.Ажилдаа ирээгүй ба энэ хуулийн 66.1-д заасан гамшиг, саатлын хор уршгийг арилгахад биеэр оролцсон ажилтанд үндсэн цалингийн хэмжээгээр олговор олгоно. Харин энэ олговрыг авахын тулд та өөрийгөө хязгаарласан бүс нутагт байсан болохыг нотлох ёстой ба ингэхдээ тухай аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас тодорхойлолт авах замаар нотлох боломжтой.  Иргэн та бүхэн Монгол улсын төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн, мөрдөн ажиллаж үүргээ сайтар ухамсарлаж төрөө хүндэтгэхийг хүсье. 

Хорио цээрийн дэглэмээ сайтар мөрдөцгөөе.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%