ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

“Хог биш мод тарья”

2020-04-14

“ХОГ БИШ МОД ТАРЬЯ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан агаар орчны бохирдол болон цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор “Хог биш мод тарья” хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулаад эхэллээ.
Энэхүү хөдөлгөөнийг 2020.04.02 аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар холбогдох албан байгууллагуудын удирдлагуудтай хамтран хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан “Хог биш мод тарья” хөдөлгөөнийг албан ёсоор нээж, хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг сум, багийн иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриаллаа.
Тус хөдөлгөөний хүрээнд Жаргалант сумын өрх бүр хашаандаа 3-5 ширхэг мод тарих /урьдчилан бэлтгэсэн багцаас сонгон худалдаж авах/, орон сууцанд амьдардаг айлууд ах дүү, төрөл садныхаа хашаанд болон “10000 мод-Олон ястны угтах хаалга”, Баруун бүсийн соёл амралтын хүрээлэн, аймгийн Байгаль орчны харъяа Цэцэрлэгт хүрээлэнд мод тарих болон албан байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн хүрээлэн байгаа орчиндоо шинээр мод тарих, тарьсан модоо арчилж, хамгаалах зэрэг олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
Түүнчлэн шинэ хүүхэд төрөхөд, шинээр гэр бүл болоход, иргэд төрсөн өдөр, төгсөлтийн баяр, тэмдэглэлт өдрүүдээр болон буяны үйл ажиллагаанд зориулж мод тарьж байх боломжийг бий болгож байгаагаарай онцлогтой юм. Уг арга хэмжээтэй уялдуулан сумын 90 жилийн ойн арга хэмжээ 2021 онд тохиох тул 90.000 мод тарих аяныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг дарга түүний Тамгын газартай хамтран хөтөлбөр боловсруулан батлуулж холбогдох ажлыг эхлүүлээд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%