ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Монгол Улсын Тэргүүний сум боллоо.

2020-05-14

Хүн амын тоо, орон нутгийн хөгжлөөрөө баруун бүсдээ тэргүүлж байсан Булган сум маань "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ" боллоо. Өмнөө тавьсан зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд төр-хувийн хэвшил-иргэд хоорондын түншлэл, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, “НЭГ БАГ” болж хамтран ажилласныхаа үр дүнд 2019 оны ажлаараа "АЙМГИЙН ШИЛДЭГ СУМ"-аар шалгарсан бол энэхүү амжилтыг нь Монгол Улсын төр засаг үнэлж

"МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ"-ын шагналыг энэ сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, ахлах реферэнт н.Оюун, УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав  нар хүндэтгэлтэйгээр гардууллаа. 

Булган сум нь дэд бүтэц, эдийн засгийн өсөлт, хүн амын тоо, мал аж ахуйн өсөлт, газар тариалан, жимс жимсгэний үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг. Ирэх 2021 онд 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа хөдөлмөрч, бүтээлч ард түмэн цаашид боомт хот болон хөгжих томоохон зорилт тавин ажиллаж байна.

 Бахдам амжилт, бахархам түүхийг хамтдаа бүтээсэн Булган нутгийнхаа нийт ард иргэддээ дахин дахин халуун баярыг хүргэе. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%