ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Ажлын амжилт

2020-09-01

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах ажлын хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь 2018 оны ажлаараа аймагт 3 дугаар байр, 2019 оны ажлаараа 1 дүгээр байр эзэлсэн амжилт гаргалаа. Тухайн амжилт гаргахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчид, иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагаа сайн байгаагийн илрэл юм. 
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  2014-2024 оны хөгжлийн хөтөлбөртөө иргэдийнхээ хөгжлийг бүх талаар дэмжсэн, чөлөөт эдийн засгийн бодлогод түшиглэсэн боомт хот, мөн бидний хэлэлцэн баталсан сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улсын тэргүүний сум” болно гэж зорилгоо тодорхойлсон бөгөөд энэ зорилгынхоо хүрээнд 2018 оныг “Хотын соёлыг нэвтрүүлэх жил”, 2019 оныг “ХАА, агро паркийг дэмжих, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эрүүл мэндийг дэмжих жил”, 2020 оныг "Багийн хөгжлийг дэмжих" жил  болгон зарласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%