ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан

2020-11-03

2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сумын Нутгийн удирдлагын ордоны Иргэний танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанаар 31 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өгсөнөөр анхдугаар хуралдаан үргэлжилж дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай илтгэл. 

                                    Илтгэгч нь: Сумын сонгуулийн хорооны дарга Ш.Ганболд

            2.Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай

                                                Илтгэгч нь: Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Бурмаа

            3. Зохион байгуулалтын асуудал:

                        - Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох

                        - Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох

- Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх  зэрэг асуудлыг амжилттай хэлэлцэн батлав.              Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад АН-аас Ж.Цогоо, МАН-аас Э.Энхсайхан, АН-аас Б.Мөнхтөр нар нэр дэвшиж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 51.6 хувийн саналаар Ж.Цогоо даргаар томилогдов.  

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр Ж.Цогоо, Б.Түмэнбаяр, Б.Мөнхтөр, Б.Мөнхбат, Д.Батчимэг, К.манатбек, Х.Хаш-Эрдэнэ нар сонгогдлоо. 

Сумын Засаг даргад АН-аас Ж.Дамдинбазар, МАН-аас Б.Гантулга, АН-аас С.Баярсайхан нар нэр дэвшиж анхдугаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 70.9 хувийн саналаар Ж.Дамдинбазарыг аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэх тогтоолууд гарч хурлын үйл ажиллагаа амжилттай дууслаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%