ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

БУЛГАН СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90, 91 ЖИЛ, “ТОРГУУДЫН ИХ НҮҮДЭЛ”ЫН 250,251 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛЛОО.

2022-09-11

 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонт  Ховд аймгийн тэргүүний Булган сум нь  1926 онд Чандмань уул аймгийн харьяанд Булган мандал Бүрэнхайрхан уулын хошуу нэртэй байсан. Улмаар 1931 онд Увс, Ховд хоёр аймаг байгуулагдахад Булган сум нэртэй байгуулагдаж өдгөө 91 жилийн ойгоо билгийн тооллын намрын тэргүүн шар бичин өдөр буюу 9 дугаар сарын 7-10-ны хооронд тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ жил тус сум нь  хүн амандаа чиглэсэн, хөгжилд хөтөлсөн олон арван бүтээн байгуулалт хийгдсэнд  ард иргэд, төрийн түшээд, наадамчин олон  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Бүтээн байгуулалтыг дурдвал:

  • “NCD” групп 20 жилийнхээ ойн хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн 100% хөрөнгө оруулалтаар буюу 1 тэрбум орчим төгрөгөөр 234м2 бүхий 16 өрөөтэй, эрүүл ахуйн, шаардлага, бүрэн хангасан, стандартын дагуух “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг бүтээн байгуулж хүлээлгэн өглөө.
  • “Шатрын ордон”,  “Зайсан толгой”,  “Гэрэлт цамхаг”,  “Их алагын шилд  БНМАУ-ын баатар Х.Чойбалсангын уулзалтын буурь, Эх орончдын шарлыг түүхэн дурсгалт газар болголоо”, мөн “2004-ны төгсөлтын хамт олон “Гэрэлт гудамж” “Минжит булган Миний нутаг дууны хөшөө”, гэх мэт бүтээн байгуулалтууд сүндэрлэн байгуулагдлаа.

Монгол Улсын Тэргүүний Булган сум нь эх орнынхоо баруун хязгаарын халдашгүй, дархан байдлыг сахин хамгаалах үйлсэд, ариун их хувь, нэмэр оруулсан баатарлаг түүхт, хөдөлмөрч дайчин уламжилттай, нүүдэлчин аж ахуйтай, олон ястаны өлгий нутаг юм.

Булган сум үүсэн байгуулагдсаны түүхт 90, 91 жил, Торгуудын их нүүдлийн 250, 251 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн,айрагдсан, алтан жолоогоо өргөсөн хурдан шандаст хүлгүүд наадамчин олноо цэнгүүлэн баясгалаа.

АЗАРГА:

  1. Ховд аймгийн жаргалант сумын уяач Г.Эрдэнэбаатарын хүрэн
  2. Ховд аймгийн Үенч сумын уяач Ц.Машбатын хүрэн
  3. Ховд аймгийн Үенч сумын уяач Ш.Мөнхнасангын халтар
  4. Ховд аймгийн Булган сумын уяач Б.Мөнхбаярын бор
  5. Говь-алтай аймгийн Хөхморьт сумын уяач Тайванбаатарын халтар

ИХ НАС:

  1. Баянхонгор аймгийн бууцагаан сумын уяач А.Пүрэвсүрэнгын хар
  2. Ховд аймгийн дарви сумын уяач Ш.Савдын хээр
  3. Говь-Алтай аймгийн Баян-уул сумын уяач З.Энхбаатарын хээр
  4. Увс аймгийн Өлгий сумын Б.Бизяагын бор
  5. Ховд аймгийн Алтай сумын М.Ганцогтын хээр

СОЁОЛОН НАС:

  1. Ховд аймгийн Дарви сумын уяач Төгсбаярын хээр
  2. Ховд аймгийн Дуут сумын Ганцоожын хүрэн
  3. Ховд аймгийн Булган сумын уяач С.Мэндсугарын хүрэн
  4. Ховд аймгийн Булган сумын уяач У.Зоригоо хүрэн
  5. Ховд аймаг Булган сумын уяач Ганзоригын хүрэн

ХЯЗААЛАН НАС:

  1. Говь-алтай аймгийн Дарви сумын уяач Г.Сүхбаатарын бор
  2. Ховд аймгийн Булган сумын уяач Б.Мөнхбаярын хүрэн
  3. Ховд аймаг Ц.Хадбаатарын хээр халзан
  4. Говь-алтай аймгийн хөхморьт сумын П.Мөнхбатын бор алаг
  5. Увс аймгийн цагаанхайрхан сумын уяач Б.Шинэбаярын хээр

 

 

ШҮДЛЭН НАС:

  1. Ховд аймгийн Булган сумын уяач Ганзоригын зээрд халзан
  2. Ховд аймгийн Зэрэг сумын уяач Баатарбилэг халтар
  3. Ховд аймгийн Булган сумын уяач Ч.Цогтоогийн халтар
  4. Ховд аймгийн Зэрэг сумын Б.Пүрэвдоржын хээр
  5. Ховд аймаг М.Баатарсайханы хээр

ДААГА НАС:

  1. Ховд аймаг Булган сумын уяач Х.Хас-эрдэний хонгор халзан
  2. Ховд аймаг Булган сумын уяач Б.Мөнхбаярын бор
  3. Ховд аймаг Үенч сумын уяач М.Батхишигын бор
  4. Говь-алтай аймаг хөхморьт сумын уяач Шөнхөөгын хээр буурал
  5. Ховд аймаг Булган сумын Б.Нямдаваагын хээр

ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД:

  1. Баянхонгор аймгийн Загд сумын бөх МУ-ын начин Д.Цэрэнтогтох
  2. Архангай аймаг хайрхан сумын бөх МУ-ын харцага О.Мөнх-эрдэнэ
  3. Ховд аймаг Булган сум “Мөнх такси” ххк-ны бөх Аймгийн харцага Б. Анхжаргал
  4. Ховд аймгийн Булган сумын бөх Аймгийн арслан Д.Бадамгарав

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%