ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА БУЛГАН СУМЫН “БУЛГАН БООМТ”-Д АЖИЛЛАА

2022-09-28

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудыг өргөжүүлэх, үйл ажиллагааг нь сэргээхэд анхаарч байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 27-28-ны өдрүүдэд чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй - Булган боомт

- Байтаг боомтод ажиллав.

Олон улсын зэрэглэлтэй Булган боомт Ковидын үед тогтмол ажиллагаатай байж ирсэн. Одоогоор зөвхөн нүүрс тээвэр нэвтрүүлж байгаа. Цаашид нүүрс болон бусад ачаа эргэлтийг илүү нэмэгдүүлж зорчигчдыг нэвтрүүлнэ. Ачаалал, урсгалыг тусгаарлах зайлшгүй шаардлага бий. Тиймээс нэн тэргүүнд Булган боомтыг өргөжүүлэхийг зорьж байна.

Зураг, төсөв хийгдэж байгаа. Батлагдахаас нь өмнө дахин нягталж, олон талаас нь сайтар судалсны үндсэн дээр батлуулж ажиллахыг Засаг дарга Э.Болормаа холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

Харин дараагийн удаад Байтаг боомтын үйл ажиллагааг хөгжүүлэхээр гарц шийдлийг эрэлхийлж байна.

Хилийн боомтуудаа өргөжүүлж, үйл ажиллагааг нь сэргээснээр зорчигч, ачаа эргэлтийг нэмэгдүүлж Ховд аймаг төдийгүй бүс нутгийн эдийн засаг тэлэх боломж бүрдэх юм гэж үзлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%