ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

БУЛГАН СУМЫН АХМАДЫН БАЯР БОЛЛОО

2022-10-02

Өнөөдөр Ахмадын баярын өдөр боллоо.  Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. 

НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар дэлхийн олон улс, орон жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэсээр ирсэн.

Булган сумын Ахмадын хорооны дарга М.Цэрэндорж, ИТХ-ын дарга Ж.Цогоо, Засаг даргын орлогч Б.Мөнхтөр болон  багийн дарга нар нийт ахмад буурлуудаа хүлээн авч энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.    

Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн.

Залуу нас, халуун сэтгэлээ зориулан хийж бүтээсэн үйлс бүхнийхээ гэрч болсон

Өргөн мэдлэг, арвин туршлага, ур чадвараа үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн залуу хойч үеээ үлгэрлэн дагуулж яваа

Ахмад настан та бүхэндээ

Олон улсын "Ахмадын баяр" болон Монголын ахмадын байгууллага үүсч хөгжсөний 30-н жилийн ойн баярын өдрийн халуун мэндийг хүргэж,

Энх тунх байж, алтан сургаалиа бидэндээ хайрлаж

Аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%