ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-12-14

Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 14-ны 9 цагаас Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд 86 хувийн ирцтэй хуралдлаа.

 Хуралдаанаар: 1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох

2.Сумын ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл

  1. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн явц, 2022 оны биелэлтийн явцын тухай илтгэл
  2. Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсөв батлах тухай илтгэл
  3. Сумын Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний тухай асуудлыг хэлэлцэн цаг үеийн асуудлыг нийт хуралд оролцсон иргэд, Засаг даргын Тамгын газрын албан хаагч, аж ахуй байгууллагын дарга нар өнөөгийн нийгэмд болж байгаа асуудлыг ярилцан түүнийг шийдэх гарц гаргалаа зэрэг асуудлыг ярилцан сум орон нутгийнхаа хөгжил дэвшил мөн ирээдүйн хойч үе хүүхэд багачууд дулаан орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх шийдэлд хүрч сумын инженерийн байгууламж төсөв байгууллагын дулаан холболт, цэвэр бохир усны холболт, системийн үйл ажиллагааг жигдрүүлэх, нэгдсэн дулааны системд нөөц цахилгааны эх үүсгүүр/генератор/, ЗДТГ-ын сан техникийн инженерийн холболт зэрэг ажилд нийт 670 сая төгрөг төсөвлөж, 2022 оны жилийн эцсийн хурал амжилт бүтээн байгуулалт ихтэй амжилтай хуралдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%