ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

БУЛГАН СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ

2022-12-24

Ховд аймгийн Булган сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, тус сумын Гаалийн Газар хамтран ”БИД НЭГ АМЬТАЙ ШҮҮ” аяны хүрээнд иргэн, аж ахуй нэгж байгууллага, төрийн албан хаагчдыг хамруулж, мэдлэг чадварыг дээшлүүлэх  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж  гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, Төрийн болон Олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өглөө.

Сумын хэмжээн 2022 онд 96 төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнийг 100% гэж үзэхэд 86 хувыг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн газар танхайрсан хэрэг эзэлдэг мөн үлдсэн 14 хувыг гэр бүлийн хүчирхийлэл их давамгайлсан байна гэмт хэрэг үйлдэгддэг ихэнх шалтгаан архины хамааралтай тул “Уусан бол бүү жолоод” хэмээх анхааруулга зөвлөмж хуулийн заалт зөрчлийн хууль тогтоомж өглөө.

Булган сумын цагдаагийн хэлтсээс харьяа 5 сумын ерөнхий боловсролын сургуулиудын дунд бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” тэмцээн зохион байгуулж Нэгдүгээр байранд: Алтай сумын “СҮРЛЭГ ” баг 1.000.000 төгрөг

Хоёрдугаар байранд: Үенч сумын “КОМАНДЛАГЧ” баг 500.000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

БУЛГАН СУМЫН ГХУСАЗЗ,

СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС,

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ

ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%