ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 31 ЖИЛИЙН ОЙГ БУЛГАН СУМ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2023-01-13

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан. 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр буюу нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг

Төрт ёс ардчилсан шинэ Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонт Монгол Улсын Тэргүүний Ховд аймгийн Булган сум, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Булган сум дахь сум дундын шүүхтэй хамтран шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан Хүчит бөхийн барилдаан мөн Сурын харвааг тус тус зохион байгууллаа.

Үүнд: Бөхийн барилдаанд: Түрүү бөх Үенч сумын харьяат Сумын Заан н.Энхбаяр үзүүр бөх Булган сумын харьяат Б.Ганзориг, Залуу бөх н.Ганхүлэг уран барилдаанч бөхөөр Ц.Тамираа нар шалгарч уран мэхийг уралдуулж үзэгч олноо баясган цэнгүүллээ.

Сурын харваанд 1-р байр: Баян-өлгий аймгийн Шинэ Булган сумын харваач Р.Цагаанболд, 2-р байр Булган сумын харваач Б.Ганзориг, Б.Хайртмөнх, ирээдүйтэй харваач Б.Батдэлгэр нар шалгарлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%