ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Булган сумын ИТХ-ын аравдугаар хуралдаан

2023-03-24

       Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын аравдугаар хуралдаан 2023 оны 03 сарын 24-ны 09 цаг 36 минутанд эхлэлээ.Хуралдаанд ирвэл зохих 30 төлөөлөгчөөс ирсэн 22, чөлөөтэй 8, хуралдааны ирц 73 хувьтай байсан тул хуралдаанд ирсэн төлөөлөгчдийн олонхийн саналаар хурлаа нээж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Цогоо хуралдааныг удирдав. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:

  1. 2023 оны оны газар  зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  2. Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай  /Зуны эзэмшлийн 138 га талбайг нийтийн эзэмшлийн бүсээр тогтоох/
  3. Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай / Байтаг багийн Үргээдэг хэмээх газарт 50 га/
  4. Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай / Булагт хар толгойн булгуудын эх орчмын 6.1 га газар/
  5. Байтаг -Улиастайн хилийн боомтын авто зам барих газрын зөвшөөрөл олгох тухай
  6.  Мал эмнэлгийн түүхт 100 жилийн ой тэмдэглэх тухай
  7. Санал уламжлах тухай \Нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлах\
  8. Сонгуулийн сурталчилгааны самбарын тоо, хэмжээ байршлыг тогтоох тухай асуудлуудыг тус тус шийдвэрлэлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%