Төрийн албаны Зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 18-19 ны өдрүүдэд Булган суманд ажиллаа.
Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын ахлах референт Р.Жавзандулам, Хот байгуулалт, Барилга, орон сууцжуулалтын яамны ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхтөвшин, Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Батсүх төрийн албаны тухай хууль, төрийн албанхаагчдын ёс зүйн тухай хууль, дүрэм журам танилцуулж мэдээлэл хийж санал солилцож судалгаа авч ажиллав.
Сургалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын ахлах референт Р.Жавзандулам төрийн албаны тухай хууль, тогтоомжийн шинэтгэлийн талаар Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүн хэрхэн ажиллах төрийн албан хаагчдын ажиллаж буй орчин, цалин хөлс нийгмийн баталгааг хэрхэн хангах талаар санал, хүсэлт солилцож, хяналт шалгалт хийж зөвлөн туслах мэдээлэл хийж ажиллаа.
Удирдах болон төрийн албан хаагчдын ёс зүйн манлайлал төлөвшүүлэх, шударга ёс ил тод байдлыг эрхэмлэх, хариуцлага санаачилгатай ажиллах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярилцав.