Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 06 тоот тогтоолоор байгуулагдсан Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг.
Уг зөвлөл 2025 оны 07 сарын 18-ны 10 цагаас хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэв.
1. 5 дугаар хуралдааны тов батлах тухай
2. Сумын хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн батлах тухай
3. Сумын хүүхдийн хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
4. Сумын хүүхдийн эрхийн хууль зүйн хороо байгуулах тухай
5. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
6. Сумын шагналын журам шинэчлэн батлах тухай
7. Сумын тэргүүний баг, байгууллага, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, ажил мэргэжлийн аварга шалгаруулах журмыг шинэчлэн батлах тухай
8. Сумын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай
9. Сумын Засаг даргын цагийн үеийн ажилтай холбоотой мэдээлэл
10. “Жингийн цуваа” ХХК-тай холбоотой мэдээлэл
11. “Цагаан өвөлжөө”ХХК-тай холбоотой мэдээлэл
12. Ахмад дайчин /Ж.Таазгай/-н цээж баримал хөшөөг “Баатар Бадам”-ын цэцэрлэгт хүрээлэнд байршуулах тухай
13. Улиас буулгах тухай
14. Гэрэлтүүлгийн шонг ашиглаж байгаа Мобинетийн шилэн кабельд түрээсийн үнэ тариф тогтоох тухай
Мөн ИТХ-ын зөвлөлийн гишүүд сумын ОНХС-н төслүүдээр хийгдсэн ажлуудын явц үйл ажиллагаатай танилцлаа.