Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30- ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2025 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хүрээнд тус сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин, халдваргүйжүүлэлт хийх зориулалттай “ДҮК ”машин болон хог ачих зориулалт бүхий өөрөө буулгагч машинууд тусгагдсан. Хуулийн хүрээнд тендер зарлаж шалгарч гэрээ байгуулсан компаниуд машинаа сум орон нутагтаа хугацаанд нь хүлээлгэн өглөө.