ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Ховд аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаан 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр амжилттай хуралдаж өндөрлөлөө.

2026-07-31

Ховд аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаан 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр амжилттай хуралдаж өндөрлөлөө.
📝 Хуралдаанаар сумын нийгэм, эдийн засгийн хөгжил, газар зохион байгуулалт, эрүүл мэнд, орон нутгийн хөгжлийн бодлоготой холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох мэдээллүүдийг сонслоо.
Үүнд:
✅ Орон нутгийн хөгжлийн сангийн нэршил өөрчлөх тухай.
✅ Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд санал тусгах тухай.
✅ Сумын газрын байршил, хаягийн өөрчлөлт оруулах тухай.
✅ 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.
✅ Сумын Эрүүл мэндийн зөвлөл байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
✅ Цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд SAT-1 хэв шинжийн шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл.
✅ Сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нүүрс болон хүдрийн тээврийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.
✅ "Жингийн гол" ХХК-ийн хайгуулын үйл ажиллагааны талаар мэдээллийг сонслоо.
✅ "Цоохор орд" ХХК-ийн ашигт малтмалын А тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл сонслоо.
✅ Сумын бичил уурхай эрхлэгчдийн хүсэлт-ийг танилцуулж, холбогдох санал, дүгнэлтийг сонслоо.
🔺Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын хүрээнд төлөөлөгчид санал, дүгнэлтээ илэрхийлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох тогтоол, шийдвэрүүдийг батлан хэрэгжүүлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11219
8679 / 77%
1145 / 10%
397 / 4%
998 / 9%