ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Өнөөдөр дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдөр тохиож байна

2026-10-05

🇲🇳Монгол Улс багш нарын баярыг 1966 оноос тэмдэглэн ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Монголын багш нарын баярын өдөр болгон тэмдэглэхээр тогтоосон билээ.
♦Энэхүү өдөр нь хүүхэд, залуучуудын оюун ухаан, авьяас чадварыг хөгжүүлж, эрдэм мэдлэг түгээх эрхэм үйлсэд өөрийн мэдлэг, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулж буй багш, сурган хүмүүжүүлэгчдийн нийгэмд гүйцэтгэж буй үнэтэй хувь нэмрийг хүндэтгэн үнэлэх, тэдний хөдөлмөрийн үнэ цэнэ, нийгмийн эзлэх байр суурийг дээшлүүлэхэд чиглэсэн чухал өдөр юм.
🏢 Ховд аймгийн Булган сум 2026–2027 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын 6 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
🔸 Ерөнхий боловсролын 2 сургуульд – 2,565 сурагч
🔸 Сургуулийн өмнөх боловсролд 758 хүүхэд
🔸Нийт 168 багш
🔸142 ажилтан, албан хаагч тус тус ажиллаж байна.
🔷 Боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчдын хөдөлмөр, зүтгэл нь сумын нийт 10,615 иргэний амьдрал, хөгжилд чухал хувь нэмэр оруулж, нийт хүн амын 34 хувийг хүүхэд, суралцагчид, багш нар эзэлж байна.
🔺Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хугацаанд 9 удаагийн хуралдаанаар 8 томоохон хөтөлбөрийг хэлэлцэн баталж, сумын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна.
🔶Түүний нэг нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “БУЛГАНЫ ИРЭЭДҮЙ” боловсролыг дэмжих дэд хөтөлбөр юм.
🔶Тус хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын багш, сурагчдын сурч боловсрох, хөгжих үйл явцыг дэмжих, амжилт бүтээлийг нь үнэлэн урамшуулах зорилгоор өнөөдөр улс, аймаг, сумын хэмжээнд амжилт гаргасан багш, сурган хүмүүжүүлэгчид болон сурагчдыг шагнаж, урамшууллаа.
🔷ИТХ-ын даргын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр
🌸Н.Орлом
🌸Б.Болорхүү
🌸Б.Түмэнжаргал
🌸Б.Наранчимэг
🌸С.Жадра
🌸Ш.Дуламцэрэн
🔷Засаг даргын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр
🌸Б.Цэрэндулам
🌸А.Ариунбат
🌸У.Ганчимэг
🌸Э.Бээжинхүү
🌸Н.Бадамцэцэг
🌸Б.Отгонбилэг
🔷Сумын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-өөр
🌸О.Бадрахбаатар
🌸Т.Онгорбек
🌸С.Оюунбилэг
🌸Ч.Ганчимэг
♦ “БУЛГАНЫ ИРЭЭДҮЙ” боловсролыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд багш нарт
🏅 Н.Чулуунжав – 800.000 төгрөг
🏅Б.Жаргалсайхан – 800.000 төгрөг
🏅Н.Тунгалаг – 800.000 төгрөг
🏅Энхбаатар – 400.000 төгрөг
🏅Х.Онгорбай – 400.000 төгрөг
🏅Д.Дуламсүрэн – 400.000 төгрөг
🏅Х.Назгүль – 400.000 төгрөг
🏅Н.Нямсайхан – 400.000 төгрөг
🏅Ч.Орломжав – 300.000 төгрөг
🏅Б.Сонинтөр – 300.000 төгрөг
🏅Х.Сүх-Эрдэнэ – 300.000 төгрөг
🏅Б.Улаанцэцэг – 400.000 төгрөг
🏅А.Еркегүл – 300.000 төгрөг
🏅О.Ууганцэцэг – 400.000 төгрөг
♦“БУЛГАНЫ ИРЭЭДҮЙ” боловсролыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд сурагч нарт
✨Х.Энхриймаа – 400.000 төгрөг
✨С.Болд – 400.000 төгрөг
✨А.Риза – 400.000 төгрөг
✨А.Төрболд – 200.000 төгрөг
✨Б.Амарбаясгалан – 200.000 төгрөг
✨Б.Мөнхболд – 200.000 төгрөг
✨Х.Майрагүль 400.000 төгрөг
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчид та бүхэн хүүхэд багачуудынхаа ирээдүйд оруулж буй үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөр, чин сэтгэлийн зүтгэл нь үе үеийн шавь нарын тань амжилт, эх орныхоо хөгжил дэвшлээр үргэлжлэн гэрэлтэх болтугай.
Эрдэм мэдлэг түгээх эрхэм үйлс тань дэлгэрч, өлмий бат, мэлмий тунгалаг, эрүүл энх, аз жаргалтай байж, ажил үйлс нь амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе🎀🎉
🎓 МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДРИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11260
8707 / 77%
1152 / 10%
399 / 4%
1002 / 9%