Энэхүү арга хэмжээ нь Монгол үндэсний хувцас, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, үндэсний бахархлыг дэмжих зорилготой юм. Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Булган сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон үндэсний дээл хувцсаа өмсөж, өв соёл, уламжлалаа эрхэмлэн дээдэлж байна.
Монгол дээл бол бидний өв,
Монгол хувцас бол бидний бахархал,
Өв соёл бол бидний ирээдүй.















