ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО БУЛГАН БООМТ ХОТ БОЛНО

Малын тоо толгойн албан татвар

Огноо: 2020-12-14 Дугаар:2020.12.14 №07 Нээгдсэн:1264

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2 дугаар хуралдааны 07 тоот  тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянан бүртгүүлээд Захигааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5137 дугаарт бүртгүүлэн хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.

Малын тоо толгойн албан татвар нь сум орон нутгийн төсөвт төвлөрүүлэх бөгөөд  татварыг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтын дагуу зарцуулна. Үүнд:

Орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгаанд зарцуулна гэж заасан байна. 

 

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%